Удирдах ухаан дутсан Засаг ноён нийслэлийн иргэдэд хүч хэрэглэнэ

Хотын дарга Д.Сумъяабазар коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдийг ДУРАКУУД хэмээн зүхээд арайтай л алсан ч багадна гэчихсэнгүй. Тэрбээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадоржид сүрийг үзүүлж, дуракуудыг (нийслэлийн иргэдийг хэлэв…) гадуур аль нэг аж ахуйн нэгж, байгууллагаас үйлчилгээ авахад нь саад учруулж хүч хэрэглэж байгаад бүүстэр тунд хамруул гэж аагчив. Тэгэхээр сайн дурын үндсэн дээр хийгдэх нэмэлт тунгийн дархлаажуулалтыг хотын иргэд Д.Сумъяабазарын шахалт, шаардлагаар бүр зодуулж хэмхчүүлэхээс арай наахнуур байдалд (хүч хэрэглэнэ гэдгийг одоогоор ингэж л ойлгов…) хийлгэж мэдэх нь.  Хэдхэн хоногийн өмнө нийслэлчүүдийг ОРК хэмээн доромжлоод хотын соёлд сургахаа мэдэгдэж байсан энэ бөх тахлын тархалт иргэдээс бус … Continue reading Удирдах ухаан дутсан Засаг ноён нийслэлийн иргэдэд хүч хэрэглэнэ